Ажил болон мөнгө нь хоёулаа өөр ойлголт. Гэхдээ ажил нь усан махбодтой. Мөнгө ч ялгаагүй усан махбодтой юм. Фэнг Шүйд таван махбод дотроос ус+ус маш сайн зохицдог. Мөнгө олохын тулд эхлээд ажлаа сайн хийх хэрэгтэй гэсэн үг юм. Тэр дундаа өөрийнхөө сэтгэлийг, үнэрийг шингээх, ажлынхаа үйл явц өрнөж байгаа зүйлийг бүгдийг нь өөрөө ойлгож, шинэчилж харж ажиглаж байх ёстой.
Манайхан шинээр нээсэн ажилаа бушуухан хүнд даатгах гээд байдаг. Ажиллах хүн, сайн ажилтан мэдээж чухал. Гэхдээ та өөрөө ажлынхаа бүтцийг ойлгож, бүх зүйлийг мэддэг болж чадаагүй цагт мөнгө олох ямар ч боломж байхгүй. Хий дэмий цаг үрээд байгаагаа, өөрөө тойрч зугтаагаад байгаагаа, сэтгэлдээ нэг зүйл төсөөлж тэр нь биелэхгүй байгааг сэтгэлээ шингээж, үхтлээ зүтгээд байна гэж их андуурдаг. Жишээ нь: Таны үйлчлүүлдэг газар яагаад тэгж их орлого ашигтай, сайн байгаад байна вэ? Сайн ажиглаарай. Дандаа бүх зүйл нь гарт нь ороод ирсэн хүмүүс байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ